dcsimg

Дуулгат бужирга ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Дуулгат бужирга (Fringilla coelebs, урьд Дуулгат ээрүүл бялзуухай гэж байсан) нь Бужиргынхан овгийн шувуу юм.

Гадаад төрх

Энэ шувуу нь 14-16 см урт, далавчиндаа хоёр бүдүүн цагаан хөндлөн судалтай, ууц нуруу нь ногоон, үүлний үзүүр цагаан эмжээртэй байна. Үржлийн улиралд эрэгчин бужирга өвөр хэсэг нь улаавтар, толгойн орой хэсэг нь дуулгатай мэт хөх өнгөтэй болдог.

Дуулгат бужирга Европт өргөн тархсан байдаг. Мөн баруун Ази, баруун хойд Африкт амьдарна. Шинэ Зеландад мөн таарах ба хүн аваачиж суурьшуулсан болно. Амьдрах бүсийн зөөлөн уур амьсгалтай хэсэг нь суурин ба бусад нь өвлийн улиралд нүүдэллэнэ.

Модны мөчрийн ац, салаанд үүрээ засаж цэнхэр ногоондуу өнгийн 6 орчим өндөг гаргадаг. Гол хоол тэжээл нь ургамлын үр бөгөөд ангаахайгаа хорхой шавьжаар тэжээдэг байна.

Дэд зүйл

Зургийн цомог

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Дуулгат бужирга: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Дуулгат бужирга (Fringilla coelebs, урьд Дуулгат ээрүүл бялзуухай гэж байсан) нь Бужиргынхан овгийн шувуу юм.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд