dcsimg

Навчгүй баглуур ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Навчгүй баглуур - (лат. Anabasis aphylla), (орос. Ежовник безлистный)

Ургамлын тайлбар

30-50 см өндөр ургадаг навчгүй, нүцгэн, олон тооны мөчир бүхий хагас сөөг ургамал. Навч нь хайрс болон өөрчлөгдсөн байна. Цэцгийн шадар эрхтэнгийн шар өнгийн нимгэн цүлхэн хальс жимсэндээ үлдэнэ.

Тархалт

Марцлаг шавранцар болон элс хайргатай бэл, тойрмын зах, толгодын хоорондын хөндийн бор шороон тунамал хөрстэй газраар армаг тармаг ургадаг. Хааяа дэрс, шарилж мэтийн ургамалтай холилдож ургасан байна.[1]

Ашигласан материал

  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 148

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Навчгүй баглуур: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Навчгүй баглуур - (лат. Anabasis aphylla), (орос. Ежовник безлистный)

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд