Галт саламандр (лат. Salamandra salamandra) нь Европ тивд тархсан хоёр нутагтан юм.
Биеийн урт 15-25см, хааяа 30см хүрэх тохиолдол бий. Өнгө нь шар, улаан судалтай (заримдаа улбар шар) хар.
Урт нарийн бие, богино бүдүүн хөл, хуруутай. Нурууг нь дагасан 2 эгнээ хорны шугам бий. Эрэгчин нь эмэгчнээсээ биеэр жижиг байдаг.
Саламандрын багт багтдаг амьтад ихэнх нь дайснуудаас биеэ хамгаалахын тулд арьсныхаа гадуур хортой нялцгай бүрхүүлтэй байдаг. Галт саламандр нь самандарин (C19H31NO2), самандаридин (C21H31NO), самандерон (C22H31NO2) гэгдэх алкалоидын төрлийн нейротоксин буюу мэдрэл саармагжуулагч хорыг агуулна. Энэ нь хөвчтөний хүрээний бүх амьтанд үйлчлэх бөгөөд амьсгаадуулж, даралт ихэсгэнэ.
Хорны суваг нь толгойн арын хэсэгт орших чихний суваг болон нурууны гол шугамын дагуу байрласан байдаг. Сүүн цагаан өнгөтэй хорт шингэнийг 300 см/секундын хурдтай цацах чадвартай.
Дараах дэд зүйлс бий.
Харанхуй, чийглэг орчинд дуртай. Усанд ойр навчит ой, холимог ойн модны ёроолд амьдрах бөгөөд ихэнх цагаа чулуу, унасан модны доор, модны үндэсний завсар, бусад амьтны ухсан нүх зэрэгт нуугдаж өнгөрөөнө.
Голцуу шөнийн цагаар идэш тэжээл хайн ангуучлах боловч заримдаа борооны дараа, өдөр ч гэсэн гарч ирэх нь бий.
Идэш тэжээлээ наалдамхай хэлээ сунгаж барьж авах юм уу шууд хазаж бариад тэр чигээр нь залгидаг. Аалз, шавьж, шавьжны авгалдай, жижиг хоёр нутагтнууд гэх мэт жижиг амьтдыг барьж иддэг.
Биеийн температур нь орчноо дагаж өөрчлөгддөг тул хэт халуун, эсвэл хэт хүйтэнд бараг хөдөлдөггүй.
Дайсан ойртоход галт саламандр тэр зүг рүү чихний сувгаа чиглүүлж, хамгаалалтын байдалд орж зогсдог. Хортой амьтдад элбэг байдаг хурц тод өнгөтэй тул дурлаж довтолдог дайсан бараг байхгүй. Галт саламандрын биеэ хамгаалах эцсийн арга нь хор цацах явдал бөгөөд аргагүй байдалд ороогүй цагт хороо цацдаггүй. Хорноос нь болоод арьсанд нь паразит хорхойнууд амьдардаггүй боловч элэг, гэдэс, амны хөндийд нь туузан хорхой паразитлан амьдрах тохиолдол бий.
Нас бие гүйцээгүй галт саламандр нь махчин цохны довтолгоонд өртөх нь бий.
Галт саламандр нь өмнөд, төв, Зүүн Европт тархсан байдаг. Хойд хязгаар нь Герман, Польшийн нутаг юм. Зүүн хязгаар нь Карпатын нуруу. Далайн түвшнээс дээш 400-1000м өргөгдсөн газруудад амьдарна.
Галт саламандр нь эртний Европт гал дотор амьдардаг, мөн биеийн температур нь маш хүйтэн тул галыг ойртуулдаггүй, эсвэл унтраадаг гэж итгэдэг байв.
Мөн галыг өрддөг чанартай гэж зороастрианизмд үздэг байсан тул ариун галыг өрдөхийн тулд галт саламандрыг өргөдөг байв.
Галт саламандр нь саад бэрхшээлд сөхрөлгүй даван туулж чадах итгэл, ариун галыг өрдөж, бузар галыг унтраахын бэлгэдэл болдог.
Гавр хотын сүлд
Мэн-э-Луар мужийн Генн хотын сүлд
Дордонье мужийн Сарла-ла-Канеда хотын сүлд
Чулуун хөвөнгөөр хийгдсэн бөс даавуу дорно зүгээр нэвтрэхэд европчууд түүнийг саламандрын арьсаар хийгдсэн гэж бодож байсан гэдэг.
Галт саламандр (лат. Salamandra salamandra) нь Европ тивд тархсан хоёр нутагтан юм.
Улбар шар судалтай саламандрБиеийн урт 15-25см, хааяа 30см хүрэх тохиолдол бий. Өнгө нь шар, улаан судалтай (заримдаа улбар шар) хар.
Урт нарийн бие, богино бүдүүн хөл, хуруутай. Нурууг нь дагасан 2 эгнээ хорны шугам бий. Эрэгчин нь эмэгчнээсээ биеэр жижиг байдаг.