Олслог халгай - (лат. Urtica cannabina), (орос. Крапива коноплёвая)
Том дэгнүүл үүсгэдэг. 150 см хүрэхүйц өндөр, олон наст 3-5 хэсэгт лав цуурсан том навчтай өвслөг ургамал. Олслог халгай хангайн бүсийн нөхцөлд тавдугаар сараас ургаж эхлэх бөгөөд долоодугаар сард цэцэглэж наймдугаар сард үр нь боловсроно.
Уул толгодын чулуутай энгэр, ам хөндий, хөтөл дэнжээр ургана.[1]