dcsimg

Монгол хадран ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Монгол хадран Баруун Монголын хадран загас нь гуравдагч галавын реликт бөгөөд сэрүүн бүсийн уулын бэлийн гадагш урсгалгүй ай саваар тархсан загас юм. Ховд, Завхан, Буянт, Шивэр, Бөхмөрөн, Хариг, Чигэстэй, Богд, Яруу, Байдрагийн гол, Ачит, Толбо, Тал, Даян, Хотон, Хоргон, Ховдын Хар ус, Хар айраг зэрэг нуураар тархжээ.

Биеийн зүс бараавтар, зарим усных хар, нуруун тал саарал хөх туяатай бараан, хэвлий боровтор туяатай цайвардуу байна. Хамгийн том нь 75 см урт, 4-5 кг хүрнэ. 20 орчим жил насалдаг. 4-5 насандаа үржилд орно. Загасны үржлийн хугацаа газар нутгийн цаг агаарын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байна. 4-5 сард урсгал нуурын эрэг орчим, голын гүехэн хэсгийн хайрга чулуу, ургамал дээр түрсээ шахдаг. Хөвөгч болон ёроолын амьтнаар хооллодог.[1]

Ашигласан материал

  1. [Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 327]
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Монгол хадран: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Монгол хадран Баруун Монголын хадран загас нь гуравдагч галавын реликт бөгөөд сэрүүн бүсийн уулын бэлийн гадагш урсгалгүй ай саваар тархсан загас юм. Ховд, Завхан, Буянт, Шивэр, Бөхмөрөн, Хариг, Чигэстэй, Богд, Яруу, Байдрагийн гол, Ачит, Толбо, Тал, Даян, Хотон, Хоргон, Ховдын Хар ус, Хар айраг зэрэг нуураар тархжээ.

Биеийн зүс бараавтар, зарим усных хар, нуруун тал саарал хөх туяатай бараан, хэвлий боровтор туяатай цайвардуу байна. Хамгийн том нь 75 см урт, 4-5 кг хүрнэ. 20 орчим жил насалдаг. 4-5 насандаа үржилд орно. Загасны үржлийн хугацаа газар нутгийн цаг агаарын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байна. 4-5 сард урсгал нуурын эрэг орчим, голын гүехэн хэсгийн хайрга чулуу, ургамал дээр түрсээ шахдаг. Хөвөгч болон ёроолын амьтнаар хооллодог.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд