Хөхтөн нь сээр нуруутан амьтдын хүрээ бөгөөд эмэгчин нь хөх, сүүний булчирхайтай, мөн эр, эм хоёул үс, хөлсний булчирхай, дунд чихний яс зэрэгтэй болно. Хөхтөн нь ямар хэлбэрээр төрөхөөс шалтгаалан 3 гол ангид хуваагдана. Эдгээр нь: Өндөглөгч, уутат, эхсийн болно. Хөхтөн амьтан нь халуун цустай бөгөөд зүрх нь 4 тасалгаатай.
Өдгөө 1200 төрлийн, 153 овог, 29 багийн 5400 зүйл хөхтөн амьтад байна. Ихэнх нь дараах 6 том багт хамрагдана.